Шууд Chart

Сүхбаатар аймгийн удирдлагуудтай цахим ярилцлага хийлээ

2015-08-13 16:06:38

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулдаг уламжлалт цахим ярилцлага өнөөдөр /2015.08.13/ Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд боллоо.

Энэ удаагийн цахим ярилцлагад Улсын Их Хурлын гишүүн М.Зоригтын зөвлөх Н.Шинэбаяр, Сүхбаатар аймгийн удирдлагууд болон Сангийн яам, Хүнс, Хөдөө аж ахуйн яамны холбогдох албаны хүмүүс оролцов.

Ярилцлага улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажил сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд аймгийн өнөөгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар  Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь товч мэдээлэл хийж, тухайн асуудлаараа холбогдох албаны хүмүүстэй харилцан ярилцаж сонирхсон асуултдаа дэлгэрэнгүй хариулт авлаа.


Сүхбаатар аймгийн удирдлагуудтай цахим ярилцлага хийлээ  
Үзсэн: 533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй