Шууд Chart

Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцны зорчигчдод тавьдаг эрүүл мэндийн хяналтыг цуцаллаа

2015-08-13 16:38:13

Сөүл – Улаанбаатар чиглэлийн онгоцны нийт зорчигчдоос нэмэлт асуумж авах, халуун хэмжих хяналтыг цуцаллаа. Учир нь Бүгд найрамдах солонгос улсад хүний короновирусийн халдвараар нийт 186 хүн өвчилж, 36 нь нас барсан ч өнгөрсөн сарын 25-ны өдрөөс хойш шинээр халдвар авсан хүн байхгүй байна.

Тиймээс Эрүүл мэнд спортын яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өчигдөр эрсдлийн үнэлгээ хийж, үнэлгээгээр манай улсад халдвар орж ирэх эрсдэлтэй ч, тархах эрсдэл бага гэж тогтоогоод байгаа юм. Ингэснээр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцны зорчигчдоос асуумж авах ажлыг цуцалж, Бүгд найрамдах Солонгос улсад зорчихгүй байх талаар өгч байсан зөвлөмж, сэрэмжлүүлгийг зогсоолоо.

Харин Ойрхи Дорнод ялангуяа Саудын Араб болон Арабын нэгдсэн Эмират улсад зорчихдоо Короновирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөв мэдээлэл авч, сонор сэрэмжтэй явахыг зөвлөж байгаа юм. Тус халдвар 2012 оны есдүгээр сараас эхлэн дээрх улс орнуудад гарсаар байгаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар одоогоор гурван тивийн 25 улсад, нийт 1400 гаруй тохиолдол гарч, халдвар авсан 10 хүн тутмын 3 нь буюу 500 хүн нас барсан байна.


Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцны зорчигчдод тавьдаг эрүүл мэндийн хяналтыг цуцаллаа  
Үзсэн: 926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй