Шууд Chart

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс хуралдав

2015-08-17 16:06:04

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын анхны хуралдаан өнөөдөр /2015.08.17/ Төрийн ордонд боллоо.

Өнөөдрийн комиссын хуралдаанаар цагдан хорих төв, хорих анги, баривчлах байрнаас суллагдсан хүмүүсийг орон нутагт хүргэх болон өршөөл үзүүлэхтэй холбогдсон зардлыг хэлэлцэн баталж, улсын төсвөөс санхүүжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрлөө.

Мөн шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын төлөөлөл багтсан салбар комисс байгуулах талаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Комиссын хуралдаанд комиссын дарга УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, орлогч дарга Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, нарийн бичгийн дарга Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү, комиссын гишүүд болох УИХ-ын О.Баасанхүү, Ц.Оюунгэрэл нар болон комиссын бусад гишүүд оролцлоо.


Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс хуралдав  
Үзсэн: 871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.160.54.xxx [203.160.54.xxx] 2015-08-17 18:16
зарим нь гараад хаана очих юм хоолхүй гэргүй хэн ч хүлээн авахгүй шоронгийн хулгайч гээд бүгд зугтана

Бидэнтэй нэгдээрэй