Шууд Chart

Нагасаки их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2015-08-21 15:17:31

Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга С.Ламбаа өнөөдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон улсын Нагасаки их сургуулийн Анагаах ухааны сургуулийн захирал Исао Шимокава, Нагасаки их сургуулийн эмнэлгийн орлогч захирал Такао Аюусе нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга С.Ламбаа Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нэгдсэн эмнэлэг 2017 онд ашиглалтад орохтой холбогдуулан хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд багш нарыг богино хугацаагаар сургаж, төгсөх оюутнуудыг төгсөлтийн өмнөх сургалтад хамруулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд цаашид оюутан багш, эмч нарыг урт богино хугацаагаар солилцох, их сургууль, эмнэлгийн менежментийг зөв хийх бэлтгэл ажлыг хангаж, боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх хүрээнд идэвхтэй хамтран ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэв.

Исао Шимокава, Такао Аюусе нар сургууль, эмнэлгийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулаад цаашид хэрхэн хамтран ажиллах талаар сургуулийн удирдлага, багш нартай санал бодлоо солилцож, бүх талаар хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Уулзалтад АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Амарсайхан, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн захирал С.Мөнхбаярлах нар оролцов.


Нагасаки их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй