Шууд Chart

Боксчид тивийн аваргыг зорилоо

2015-08-24 10:57:30

Энэ сарын 26-наас есдүгээр сарын 5-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо болох сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох манай тамирчид өнөөдөр тус улсыг зорилоо.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:


Шигшээ багийн тамирчид:

    49 кг: Г.Ган-Эрдэнэ
    52 кг: А.Нурлан
    56 кг: Э.Идэрхүү
    60 кг: Д.Отгондалай
    64 кг: Б.Чинзориг
    69 кг: Б.Түвшинбат
    75 кг: Н.Шинэбаяр
    81 кг: С.Эрдэнэбаяр
    91 кг: Д.Отгонбаяр

Дасгалжуулагч:

    Д.Батсүрэн
    Б.Эрдэнэбаяр
    Н.Мөнхсайхан

AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооны шинэчлэгдсэн дүрмээр энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эхний долоод бичигдсэн боксчин ирэх аравдугаар сарын ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болно. Тиймээс манай ширэн бээлийтнүүд энэ тэмцээнд амжилттай оролцож дэлхийн аваргад өрсөлдөх эрхтэй болох юм.


Боксчид тивийн аваргыг зорилоо  
Үзсэн: 717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй