Шууд Chart

Өнөөдөр С.Мөнхбат аваргын мэндэлсэн өдөр

2015-08-24 14:52:52

Наймдугаар сарын 24-ний энэ өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Монгол Улсын залуу аварга С.Мөнхбат мэндэлжээ. Увс аймгийн Баруунтуруун суманд 1984 оны 8-р сарын 24-нд аавынхаа 27 настайд, ээжийнхээ 25 настайд хоёр дахь хүүхэд нь болон төрсөн байна. Хулгана жилтэй. Аав Сүхбаатар нь сумын заан, нагац ах нь аймгийн заан цолтой бөхчүүд аж.

-2009 оны улсын наадмын гурвын даваанд Баянхонгор аймгийн арслан Д.Энхбатыг, дөрөвт Г.Ганхуяг харцагыг, тавд Ч.Батзориг зааныг давж шөвгөрөн зургаад Л.Пүрэвжав харцагад унаж улсын  начин цол,

-2010 оны улсын наадмын гурвын даваанд Сэлэнгэ аймгийн арслан Б.Одгэрэлийг /харцага/, дөрөвт Ж.Оргил начинг, тавд Г.Эрхэмбаяр начин (аварга)-г, зургаад  улсын заан М.Баяржавхланг гарьд цолтой байхад нь давж шөвгөрөн долоод Д.Рагчаа заан (гарьд)-д унаж улсын харцага цол,

-2011 оны улсын наадмын гурвын даваанд Увсын аймгийн заан Б.Отгонбаярыг, дөрөвт Хөвсгөл аймгийн арслан С.Мөнхсүхийг, тавд Булган аймгийн арслан А.Сүмбээг, зургаад  Ховд аймгийн арслан Ч.Цогбаяр (начин)-ыг, долоод Д.Рагчаа заан (гарьд)-ыг, наймд Архангайн цэргийн арслан Ч.Санжаадамба (заан)-ыг, есөд Ж.Бат-Эрдэнэ начин (гарьд)-г, аравт Г.Эрхэмбаяр начин (аварга)-г давж түрүүлэн улсын аварга цол авсан.

Хавирах, хутгах мэхийг голлож хийдэг бөх юм. Ингээд аваргадаа төрсөн өдрийн мэнд хүргээд спортын өндөр амжилт хүсэн ерөөе.


Өнөөдөр С.Мөнхбат аваргын мэндэлсэн өдөр  
Үзсэн: 932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй