
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Катар Улсын Батлан хамгаалахын сайд Хамад Бин Али Аль Аттия тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
УИХ-ын дарга З.Энхболд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, Монгол, Катар хоёр улс 1998 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төрийн найрсаг сайн харилцааг хөгжүүлж байгаа бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр Катар Улс газрын тос болон байгалийн хийн ихээхэн нөөцтэй, уг нөөцийг үр ашигтай зөв ашигласны ачаар улс орныхоо эдийн засгийг сэргээн хөгжүүлж, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлж чадсаныг тэмдэглээд, Катар Улсын байгалийн баялгаа хэрхэн зөв зохистой ашиглаж байгаа туршлагаас нь суралцахыг хүсч буйгаа дуулгалаа.
Ноён Хамад Бин Али Аль Аттия УИХ-ын даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархаад, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сайн түвшинд хөгжиж байгаад баяртай байгаагаа тэмдэглэв. Мөн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.
Катар Улсын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 493 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.