
Дундговь аймгийн хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлж, спортоор тэр дундаа хөлбөмбөгийн спортоор хичээллэх боломжтой болжээ. Тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан Залуучуудын Холбооны дэд Ерөнхийлөгч М.Анхбаярын санаачилгаар орон нутгийн хөгжлийн сангийн 190 сая төгрөгийн санхүүжилтээр хөлбөмбөгийн зориулалтын талбайг байгуулсан байна.
Талбайн ажлыг “Гурван дэлгэр”, “Хай Тех” ХХК-иуд хийж гүйцэтгэсэн бөгөөд 60x37 хэмжээтэй, амралтын сандал, гэрэлтүүлгийг бүрэн шийджээ. Тус талбайг “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн захиргаанд хүлээлгэн өгч, нээлтийн тэмцээнийг аймгийн залуучуудын дунд зохион байгуулжээ. Тэмцээнд найман багийн 100 гаруй тамирчин оролцож, Улаанбаатар хотоос мэргэжлийн шүүгчид очиж ажилласан байна.
Ж.МАРАЛ
Дундговь аймагт хөлбөмбөгийн зориулалтын талбай байгууллаа | ||
Үзсэн: 1685 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.