
2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо наймдугаар сарын 26-наас есдүгээр 5-ны хооронд болж өндөрлөлөө.
Тэмцээнээс ОУХМ Д.Отгондалай алтан медаль, Г.Ган-Эрдэнэ, Б.Түвшинбат нар хүрэл медаль хүртсэн. Манай тамирчдаас Д.Отгондалай ганцаараа алтан медалийн төлөө үлдээд байсан. 60 кг-д өрсөлдсөн тэрбээр Казахстаны тамирчин З.Сафиуллинтай тулалдаж, 2:1-ээр хожин тивийн аварга болов.
Азийн наадмын аварга Д.Отгондалай эхний тойрогт гоц мөргөж, Индонезын Ф.Папендан, Тайландын Л.Пачаня, Узбекстаны Авдураймов нарын тамирчдыг 3:0-ээр хожиж, мөнгөн медалийн болзол хангаад байсан юм. Харин алтын төлөөх тоглолтод Казахстаны тамирчин З.Сафиуллинтай гурван үе тоглож, 2:1 онооны харьцаагаар хожсон юм. Ингэснээр Д.Отгондалай тивийн аваргын тэмцээнд хоёр дахиа түрүүлээд байна.
Д.Отгондалай Ази тивийн аварга боллоо | ||
Үзсэн: 699 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.