
Сонирхогчдын боксын 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо наймдугаар сарын 26-наас есдүгээр 5-ны хооронд болж өндөрлөсөн. Манай ширэн бээлийтнүүд Бангкокоос хоёр хүрэл, нэг алтан медальтай ирсэн юм.
Тэмцээнд ОУХМ Б.Түвшинбат мөнгөн медалийн төлөө тоглолтод Казахстаны тамирчин, дэлхийн аварга Данияр Еоеуссиновыг гурван үеийн турш илүүрхсэн ч шүүгчийн санал 1:2-оор эсрэг талд гарсан билээ.
Тэгвэл Казахстаны дасгалжуулагчид тоглолтын дараа манайхан дээр ирж, Б.Түвшинбат болон дасгалжуулагч д.Батсүрэн нараас уучлал гуйжээ.
Үнэхээр ч манай тамирчин гурван үеийн турш өрсөлдөгчөө "зодсоор" байтал ялагдсан юм. Энэ үеэр ялагчийг зарлахаас өмнө тоглолтын үр дүн нөгөө талд гарахыг харсан тайлбарлагч хүртэл “Би Монголын хөгжөөн дэмжигчдийн өмнөөс санаа зовж байна” хэмээн хэлж байсан юм.
Казахстаны дасгалжуулагч Б.Түвшинбатаас уучлал гуйжээ | ||
Үзсэн: 4208 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.