
Болгар улсад зохиогдсон Олон Улсын Таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээнд Завхан аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч С.Будхүү хатуу биет хугалах төрөлд алтан медаль хүртжээ.
С.Будхүү нь 2011, 2013 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2014 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс нийтдээ есөн удаа аваргын алтан медаль хүртэж байжээ.
Олон улсын хэмжээний мастер С.Будхүү алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 1012 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.