
Японы Осака хотод болсон сүмогийн ДАШТ-д манай улсаас насанд хүрэгчдийн төрөлд 10, залуучуудын ангилалд 11 бөх барилдсанаас нэг алт, хоёр мөнгө, 11 хүрэл медаль авсан байна. Мөн насанд хүрэгчдийн төрөлд багаараа эрэгтэйчүүд мөнгө, эмэгтэйчүүд хүрэл медаль авчээ.
Тэмцээнд дэлхийн 35 орны 150 гаруй тамирчин оролцсоны дотроос ОХУ, Украинчууд медалийн тоогоор тэргүүлсэн байна. Тэмцээний үеэр ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Ичиножёо А.Ичинноров нар баг тамирчдаа дэмжжээ.
Дашрамд дуулгахад, ирэх жилийн сүмогийн ДАШТ манай улсад болно. Тэмцээн 2016 оны долоодугаар сарын 30-31-ний өдрүүдэд болох товыг гаргажээ.
Сүмогийн ДАШТ-д манай тамирчид багаараа мөнгө, хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 485 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.