
Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгуулага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгж байгууллагууд 30.1 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийлээ. Мөн 204.8 га талбайд цэвэрлэгээ, угаалга хийж, 33.4 га талбайд ногоон байгууламж байгуулсан. Нийт 5408 байгууллагын тохижилтыг үнэлэн “смайл” нааж урамшуулан, 2568 аж ахуйн нэгжид “гахай” наалт нааж орчны 50 м газраа тохижуулж, цэвэрлэх хэрэгтэйг анхааруулсан байна.
Эхний шатанд шалгарсан аж ахуйн нэгж байгууллагын мэдээллийг ажлын хэсгүүдээс авч иргэдээс санал асуулга авахаар http://ubservice.mn цахим хаягт байршуулсан. Уралдаанд оролцсон аж ахуйн нэгжийн тохижилтонд иргэд та бүхнийг саналаа өгөхийг уриалж байна. Таны санал нийслэлийн өнгө төрх, тохижилтонд чухал хувь нэмэр оруулахаас гадна шилдэг аж ахуйн нэгжийг тодруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.
Шилдэг тохижилттой аж ахуйн нэгжийг шалгаруулна | ||
Үзсэн: 786 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.