
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/721 дүгээр захирамж гаргалаа.
Захирамжаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 132 дугаар тогтоолоор концессын гэрээ байгуулах эрх авсан “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах” төслийн үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч, ажлын хэсгийн дарга Т.Бат-Эрдэнэд даалгав.
Улаанбаатар хотод дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулна | ||
Үзсэн: 397 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.