Шууд Chart

Баян-Өлгий аймгийн өсвөрийн тамирчид тугаа гардан авлаа

2015-09-10 11:22:56

Улаанбаатар хотноо энэ сарын 12-19-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Хүүхдийн спортын 5 дугаар наадам”-д Баян-Өлгий аймгийн 19 өсвөрийн тамирчин спортын 5 төрөлд оролцохоор эрх аваад байгаа билээ. Эдгээр тамирчныг  хүүхдийн спортын наадамд оролцоход шаардагдах зардал 6.9 сая гаруй төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей, аймгийн Засаг дарга Х.Дармен болон бусад албаны хүмүүс “Хүүхдийн спортын 5 дугаар наадам”-д оролцох тамирчдын төлөөлөл болон багш дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан Баян-Өлгий аймгийн тугийг гардуулж, спортын өндөр амжилт хүслээ.


Баян-Өлгий аймгийн өсвөрийн тамирчид тугаа гардан авлаа   
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй