Шууд Chart

УИХ-ын гишүүд шатар тоглож өрсөлдөнө

2015-09-11 11:47:12

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улсын бага хурал болон Улсын Их Хурлын үе үеийн гишүүд, түүний Тамгын газрын ажилтнуудын дунд "Парламент 2015" шатрын тэмцээн зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээн маргааш буюу бямба гарагийн  09:00 цагт Төрийн ордонд эхлэх бөгөөд тэмцээн швейцарь системээр найман өрөг тоглох аж. Түүнчлэн тэмцээнийг гишүүдийн болон ажилтнуудын гэсэн хоёр ангиллаар, нээлттэй  төрлөөр явуулах юм байна.

УИХ-ын гишүүд шатар тоглож өрсөлдөнө  
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй