Шууд Chart

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

2015-09-11 13:46:32

Нийслэлийн Баянзүрх дүүргийн IV хороонд 150 ортой цэцэрлэг ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Боловсролын яамны хэлтсийн дарга Б.Гантулга, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон бусад холбогдох албаны хүмүүс, хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо. Уг цэцэрлэгийг дүүргийн Орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Изо хаус” ХХК барьж гүйцэтгэв.

Хүчин чадлын тухайд тус цэцэрлэг нь 150 хүүхэд хүлээн авах боломжтой ч 2015-2016 оны хичээлийн жилд 285 хүүхэд цэцэрлэгт хамрагдлаа. Эдгээр хүүхдийг харж, гэртээ ажилгүй байсан эцэг эхчүүд тохь, тухтай цэцэрлэгт хүүхдүүдээ өгч хүмүүжүүлж байгаа болохоор сэтгэл амар ажил хийж, амьжиргаагаа дээшлүүлэх боломжтой болж байна гэдгээ хэлж байв.

Дашрамд сонирхуулахад, төрийн бодлогыг дүүргийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж ажилласны үр дүнд 2013-2016 оны хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт төрийн өмчийн 6 цэцэрлэг, төрийн бус өмчийн 26 цэцэрлэг шинээр барьж байна.


Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо  
Үзсэн: 1163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй