
Мэргэжлийн боксын дэлхийн олон удаагийн аварга Флойд Мейвезер Андре Бертотой тулалдаж, илт давуугаар ялалт байгуулсны дараа их спортоо орхиж буйгаа зарлалаа. Флойд Мейвезер мэргэжлийн боксын рингэнд 49 тулаан хийснээс нэг ч ялагдаагүй бөгөөд нэг ч ялагдалгүйгээр их спортоо орхиж байгаа юм. Энэ амжилтаараа алдарт Рокки Марчианогийн амжилтыг давтсан байна.
Тэрбээр “Би боксчины замналаа өндөрлүүлж байна. Энэ бол албан ёсны мэдэгдэл. Тамирчны замналаа хэзээ дуусгахаа мэддэг байх хэрэгтэй. Бокст 19 жилийг өнгөрүүллээ. Одоо би хэнд ч өөрийгөө нотлон харуулах шаардлага байхгүй. Спортын амжилтууд бол эвдэгдэхийн тулд, шинэчлэгдэхийн тулд л байдаг эд. Тиймээс хэзээ нэгэн цагт миний амжилтыг давах тамирчин гарч ирнэ гэж найдаж байна” хэмээн өгүүлжээ.
Ф.Мейвезер зодог тайлснаа мэдэгдлээ | ||
Үзсэн: 606 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.