
Энэ сарын 11-нээс ирэх сарын 5-ны өдрүүдэд Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй Дэлхийн цомын тэмцээнд тив, бүсийн шилдэг 128 шатарчин олимпийн системээр өрсөлдөж байна.
Тэмцээнд таван тивийн бүсийн аварга 90 тоглогч оролцож байна. Тодруулбал, Европын 46 тоглогч, Америк 19 тоглогч, Ази, Номхон далайн 19 тоглогч, Африк 6 шатарчин оролцож байгаа юм. Үүн дээр ФИДЕ-ны Ерөнхийлөгчийн 8 нэр дэвшигч, зохион байгуулагч орон 3 тоглогч, Дэлхийн Шатрын Холбооны рейтингээр 27 нийт 128 шатарчин хасагдах журмаар өрсөлдөж байна.
Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний шүүгчдийг оны эхэнд хуралддаг Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаар томилдог. Энэхүү томилгоог хийхдээ олимпиад, дэлхий, тив, олон улсын тэмцээнд ажилласан туршлага, ур чадварыг харгалздаг байна. Манай улсаас анх удаа Олон улсын шүүгч Ц.Сайнбаяр "Стамбул-2012", "Тромсо-2014" Дэлхийн шатрын олимпиадaд, "Тромсо-2013" болон "Баку-2015" Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр ажиллаж байжээ.
Шатрын Дэлхийн цомын тэмцээн Баку хотод болж байна | ||
Үзсэн: 581 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.