Шууд Chart

Сөүлийн өдрүүд Улаанбаатарт болно

2015-09-14 14:54:29

Улаанбаатар, Сөүл хотын хооронд ах, дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулсан бол энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Сөүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо.

Улаанбаатар хотод зохион байгуулах Сөүл хотын өдөрт оролцохоор нийслэлийн Засаг даргын урилгаар  БНСУ-ын Сөүл хотын дарга Пак Вон Сүн тэргүүтэй төлөөлөгчид есдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Мөн энэ үеэр  “Сөүлийн өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээгдэх бол есдүгээр сарын 21-нд 17:00 цагаас Соёлын төв өргөөнд “Сөүлийн өдөр” урлагийн тоглолт болох юм.


Сөүлийн өдрүүд Улаанбаатарт болно  
Үзсэн: 502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй