Шууд Chart

“Дарь-Эх” цогцолбор нээлтээ хийлээ

2015-09-20 08:30:03

Нийслэлийн Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас томоохон бүтээн байгуулалтын олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь өнгөрсөн бямба гарагт нээлтээ хийсэн “Дарь-Эх” цогцолбор юм.

Нийслэлийн БЗД-ийн 27-р хорооны “Суврагатай уул” хэмээн нэрлэдэг энэ толгодыг “Дахь-Эх цогцолбор” болгон хөгжүүлсэн байна. Цогцолборын ажил энэ оны 4-р сараас эхэлсэн ч богино хугацаанд бүтээн байгуулалтын ажлын 70 хувийг амжуулжээ. Үлдсэн 30 хувьд нь цэцэрлэгжүүлэлт, гэрэлтүүлэг, дугуйн зам, гүйлтийн зам зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөж байгаа юм байна. Хажууханд нь хогийн цэг байсан энэ толгодын эргэн тойрныг цэвэрлэж, “Зайсан толгой”-гоос ч дутахааргүй томоохон цогцолбор болгон өргөжүүлжээ.
 

Гурван жил үргэлжилж 2018 он гэхэд бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусах энэхүү томоохон цогцолборыг дүүргийн Засаг дарга санаачлан Засаг даргын Тамгын газраас зохион байгуулан хийж байна. Өнөөдрийн байдлаар тус цогцолборын 2015 оны бүтээн байгуулалтын ажил 90 орчим хувьтай хийгдээд байна. Мөн энэ ажлын хүрээнд эргэн тойрны 20 га газарт цэцэрлэгжүүлэлт хийгдэх юм байна.

 

 


“Дарь-Эх” цогцолбор нээлтээ хийлээ  
Үзсэн: 2762 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй