Шууд Chart

МҮОНРТ-ийн волейбол, ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн боллоо

2015-09-21 11:18:46

МҮОНР-ийн 81 жил, МҮОНТ-ийн 48 жилийн ойн нэрэмжит волейбол, теннисний аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч 18, 19-ний өдрүүдэд зохион байгууллагдлаа.

Волейболын тэмцээнд эмэгтэйчүүдийн  6 , эрэгтэйчүүдийн 10 баг өрсөлдсөнөөс МҮОНТ-ийн II сувгийн эмэгтэй баг алтан медаль, тус сувгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртэж шилжин явах цомыг гардан авсан юм.

Түүнчлэн волейболын тэмцээний эрэгтэйчүүдийн багийн алтан медалийг МҮОНТ-ийн I сувгийн баг хүртсэн бол мөнгөн медалийг МҮОНТ-ийн II сувгийн баг, хүрэл медалийг Дэмжих салбарын баг тамирчид хүртсэн байна.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд МҮОНТ-ийн II сувгийн баг тамирчид алтан медаль, Тамгын газрын бага мөнгөн медаль,  Санхүү, бодлого төлөвлөлтийн  баг хүрэл медаль хүртсэн юм.

Ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд МҮОНТ-ийн I сувгийн редактор, ахмад сэтгүүлч Ц.Нацагдорж алтан медаль, “Соно” студийн найруулагч Б.Батчулуун мөнгөн медаль, МҮОНТ-ийн II сувгийн Ерөнхий продюсер М.Амарбаяр хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд Эрүүл ахуйч эмч С.Сарантуяа алтан медаль, МҮОНРТ-ийн үсчин Б.Болормаа мөнгөн медаль, МҮОНРТ-ийн Техникийн төвийн инженер С.Энхжаргал хүрэл медалийг тус тус хүртсэн байна.

Тэмцээнд амжилт үзүүлсэн баг, тамирчдадаа баяр хүргэе.


МҮОНРТ-ийн волейбол, ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн боллоо  
Үзсэн: 1040 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй