
Ерөнхий сайдын 2015 оны 124 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын А/509 дүгээр захирамжаар нийслэлийн хэмжээнд 12 салбар комисс байгуулагдаж, төрийн болон хувийн хэвшлийн нийт 1609 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад үзлэг явуулж байна.
Улсын үзлэг батлагдсан хуваарийн дагуу 2015.10.30-ныг дуустал явагдах бөгөөд энэ сарын 16-ны өдрийн байдлаар нийт байгууллагын 40 хувь нь үзлэгт хамрагдсан байна. Үзлэгт хамрагдаж буй байгууллагуудын албан хаагчдын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын мэдлэгийг шалгах сорил авч, үнэлгээ дүгнэлт өгч ажиллаж байна.
Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явагдаж байна | ||
Үзсэн: 441 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.