Шууд Chart

Цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох төсөл хэрэгжүүлнэ

2015-09-29 09:18:03

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох” төсөл хэрэгжүүлэх тухай А/760 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хүн амын ус хангамжийн чанарыг сайжруулах зорилгоор Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр тус төслийг хэрэгжүүлэх Австрийн эрх бүхий талтай хууль, журамд нийцүүлэн гэрээ байгуулж, “Төсөл хэрэгжүүлэх нэгж” байгуулан ажиллахыг Ус сувгийн удирдах газарт даалгав.

Төслийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч төсөл хэрэгжих явцад гарч буй аливаа хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх “Төслийн удирдах хороо” байгуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт, дээрх төслөөр бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авахыг Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болголоо.


Цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох төсөл хэрэгжүүлнэ  
Үзсэн: 511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй