Шууд Chart

Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан шинэ цэцэрлэгийн нээлт боллоо

2015-09-30 09:57:35

Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн энэ өдөр Сүхбаатар дүүрэг өөрийн хөрөнгө оруулалтаар барьсан 225 дугаар цэцэрлэгийнхээ нээлтийг хийж, хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Тус цэцэрлэгийн нээлтэнд дүүргийн Засаг дарга Д.Бадарсан оролцож хэлсэн үгэндээ “Бид хүүхэд багачуудынхаа сурч боловсрох орчныг бүрдүүлэх үүрэгтэй хүмүүс.

Нөгөө талаас энэ цэцэрлэгийн бүтээн байгуулалт бол иргэд та бүхний санал, санаачилгын үр дүнд боссон гэдгийг онцлон хэлмээр байна. Учир нь бид дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлынхаа талаар иргэд Та бүхнээс асуудаг. Тэгэхээр ийм сайхан цэцэрлэг баригдсан нь та бидний хамтын ажиллагааны үр дүн юм. Мөн энэ цэцэрлэгийг барихад газраа чөлөөлж өгсөн иргэн Б.Тулгаад бас талархлаа илэрхийлье” гэлээ.  Тус цэцэрлэг нь 240 хүүхдийн ортой хэдий ч өнөөдөр 16, 18 дугаар хорооны 0-5 насны 300 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох юм.


Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан шинэ цэцэрлэгийн нээлт боллоо  
Үзсэн: 485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй