Шууд Chart

Месси 7-8 долоо хоног талбайд гарахгүй

2015-09-30 10:19:14

Ла лигийн 6-р тойргийн Барселона-Лас, Пальмес багуудын тоглолтын эхэнд Лионель Месси гэмтэл авч талбайг орхисон билээ.  Түүнийг шууд эмнэлэгт хүргэсэн бөгөөд зүүн өвдөгний чагтан холбоос тасарсныг нь тогтоосон байна. Энэ нь нэлээд хүнд гэмтэлд тооцогддог бөгөөд мэс заслын дараа дор хаяж 7-8 долоо хоног талбайд гарах боломжгүй юм.

Барса-гийн дасгалжуулагч Луис Энрике "Тоглогчид ээлж дараалан гэмтсээр байгаа нь харамсалтай. Тэр тусмаа Месси хоёр сар тоглохгүй гэдэг маш муу мэдээ. Гэхдээ бид гол тоглогчоо байхгүйд ч уламжлалт арга барилаараа тоглох болно" хэмээн ярьсан байна.

Барселонагийн тоглогчдоос одоогоор Хорди Альба, Дани Алвес, Томас Вермаелен, Рафинья, Месси нар гэмтэлтэй байгаа бол 4 тоглолтоор торгуулсан Пике, өвчтэй байсан Неймар нар дөнгөж ирээд байна. Багийн удирдлага нэгдүгээр сараас нааш тоглох эрхгүй шинээр авсан хоёр тоглогч Арда Туран, Алеиш Видаль хоёрыг тоглуулах зөвшөөрөл хүссэн утгатай захиаг FIFA руу явуулсан бөгөөд одоогоор хариу ирээгүй байгаа аж.

Дашрамд сонирхуулахад, Испанийн хөлбөмбөгийн холбооноос Барса-гийн энэ улирлын хуваарийг тун хатуу хийсэн аж. Тухайлбал, улирлын эхний 7 зочлон тоглолтод Атлетик Бильбао, Атлетико Мадрид, Сельта, Севилья, Хетафе, Реал Мадрид, Валенси-тай тоглох юм. Түүнчлэн шинэ улирлын эхний 4 тоглолтыг (Супер цомын 2, лигийн 2) дандаа Мадрид хотын шүүгчдээр шүүлгэжээ.


Месси 7-8 долоо хоног талбайд гарахгүй  
Үзсэн: 1014 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй