Шууд Chart

Хаалгач Икер Касилласийн амжилтын статистик

2015-09-30 11:32:02

Өнгөрсөн шөнө Порту клубын хаалгач Икер Касиллас Челсигийн эсрэг гараанд гарснаар Аваргуудын лигийн 152 дахь тоглолтондоо оролцож, тус тэмцээнд хамгийн олон удаа оролцсон тоглогч болсон юм. Тэрээр Аваргуудын лигт 152 тоглолт хийхдээ Реал Мадридын төлөө 13.448 минут Португийн төлөө 180 минут тоглоод байгаа юм. Тэрээр эдгээр тоглолтууддаа 89 хожиж, 30 удаа тэнцэж 33 удаа хожигдсон байна.

Кассилас нийтдээ 52 удаа цэвэр хаалт хийж байсан бөгөөд Байерн Мюнхены эсрэг хамгийн олон удаа буюу дөрвөн удаа хаасан байна. Реал Мадридын домогт хаалгач Икер Касиллас хуучин клубынхаа хамтаар хаалгачны замналын турш дараах цомуудыг авсан байна. 


 


Хаалгач Икер Касилласийн амжилтын статистик   
Үзсэн: 799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-13 22:12
raul casillas realiin domoguud

Бидэнтэй нэгдээрэй