
- Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Витсамо үйлдвэрийн хойд талд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 0.45 га
- Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22-ын товчооны урд талд жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар 1.5 га
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт ухаа спорт цогцолборын зүүн урд талд орон сууцны зориулалтаар 0.09 га
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа спорт цогцолборын зүүн урд талд орон сууцны зориулалтаар 0.07 га
- Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Түргэний гол дагуу аж ахуй, фермерийн зориулалтаар 3.75 га
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 2015 онд багтаан зохих журмын дагуу зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, тухайн газарт баригдах барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн шийдлийг тодорхойлсон баримт бичиг, барилгын эх загвар зураг батлахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт, инженерийн шийдлийн техникийн нөхцөлийн зөвшөөрөл олгохыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д, Ус сувгийн удирдах газар-т, “Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ-т, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д, “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК-д тус тус даалгав.
Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо.
Нийслэлийн зургаан байршилд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа зарлалаа | ||
Үзсэн: 504 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.