Шууд Chart

Цэргийн олимпоос жүдо бөхийн тамирчид мөнгөн медаль хүртлээ

2015-10-05 10:38:20

БНСУ-ын Мүнген хотод Дэлхийн цэргийн Олимп гэгдэх Цэргийн их наадмын зургаа дахь удаагийн тоглолт "Нөхөрлөл, эв нэгдэл" уриан дор энэ сарын 2-нд нээлтээ хийлээ.

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 117 орны 7045 тамирчин цэргүүд 24 спортын төрлөөр 10 хоногийн хугацаанд өрсөлдөж байна. Нээлтийн ажиллагаанд БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Баг Гин Хэ болон БНСУ-ын Батлан хамгаалахын сайд, Жанжин штабын дарга болон бусад оролцогч орнуудын тэргүүнүүд оролцсон юм. Монгол Улсаас Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр багийг ахлан оролцож байна. 
 
 
Тэмцээн эхэлсний маргааш буюу өнгөрсөн бямба гарагт манай Зэвсэгт хүчний "Алдар" спортын эрэгтэй жүдо бөхийн тамирчид багийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэн сайхан мэдээ ирүүлсэн юм. Ингэснээр 10 өдрийн туршид үргэлжлэх энэ удаагийн Дэлхийн цэргийн олимпоос Монголын тамирчид анхны медалиа мөнгөн медалиар эхлүүлж байна.
 
 
Тэмцээний үеэр  Дэлхийн спортын холбоо /CISM/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын баг тамирчдын багийн ахлагч, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр, Жүдо бөхийн багийн ахлагч Б.Ганбаатар нарийг хүлээн авч уулзаж цаашид хамтран ажиллах олон улсын тэмцээн уралдааныг өөрийн орондоо зохион байгуулах асуудлаар санал бодлоо солилцсон байна.
 
Манай тамирчид  спортын найман төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх бөгөөд  байт харваа, бокс, буудлага, чөлөөт бөх, жүдо бөх, хөнгөн атлетик, таеквондо, дугуйн төрлөөр оролцоно.

Цэргийн олимпоос жүдо бөхийн тамирчид мөнгөн медаль хүртлээ  
Үзсэн: 1809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй