Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Монголын тамирчид 117 орноос 11 дүгээр байрт жагсаж байна

2015-10-06 09:50:16
Error loading player: No playable sources found

Дэлхийн цэргийн олимп буюу CISM-ийн 6 дахь удаагийн тоглолт тав дахь өдрөө БНСУ-ын Мүнген хотод үргэлжилж байна. Манай зэвсэгт хүчний "Алдар"-ын тамирчид тэмцээндээ амжилттай оролцож буй мэдээллийг ирүүлсээр байна. Тухайлбал, өчигдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд А.Батсуурь мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний цаг үеийн дүнгээр манай "Алдар" спорт хороо хоёр мөнгөн медальтайгаар дэлхийн 117 орноос 11 дүгээр байрт жагсаж байна. Өнгөрсөн бямба гарагт жүдо бөхийн тамирчид багийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэн билээ. Манай тамирчид байт харваа, бокс, буудлага, чөлөөт бөх, жүдо бөх, хөнгөн атлетик, таеквондо, дугуй гэсэн найман төрлөөр оролцож байгаа бөгөөд одоогийн байдлаар жүдо бөхийн төрөлд хоёр мөнгөн медаль хүртээд байгаа юм. Тэмцээн энэ сарын 12-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нь Дэлхийн цэргийн спортын холбооны гишүүний хувьд тэмцээн уралдаан бусад арга хэмжээнд амжилттай оролцож дараах амжилтуудыг гаргасан юм.

1995 онд чөлөөт бөхийн төрлөөр Монголын Улсын Гавьяат Тамирчин, Монгол Улсын үндэсний бөхийн Дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяр мөнгөн медаль, 1999  онд жүдо бөхийн төрлөөр хошууч П.Нямлхагва алтан медаль, 2012 онд буудлагын төрлөөр багийн төрөлд алт, мөнгөн медаль хүртэж байсан бол 2014 онд боксын төрлөөр олон улсын хэмжээний мастер дэд ахлагч Б.Чинзориг алтан медаль, Монгол Улсын Гавьяат Тамирчин Н.Төгсцогт хүрэл медаль, чөлөөт бөхийн тэмцээнээс Монгол Улсын Гавьяат Тамирчин, ахмад Г.Мандахнаран, Монгол Улсын Гавьяат Тамирчин ахлагч С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, ОУХМ О.Үйтүмэн нар алтан медаль, ОУХМ, ахлах ахлагч Д.Цогтбаатар, ОУХМ П.Орхон, С/М Ц.Бямбазаяа нар  мөнгөн медаль, С/М Б.Батмагнай хүрэл медаль хүртэж, эрэгтэйчүүд багаараа алтан медаль, эмэгтэй тамирчид хоёрдугаар байрт шалгаран түүхэн амжилтын эзэд болж байсан юм.

 


Монголын тамирчид 117 орноос 11 дүгээр байрт жагсаж байна  
Үзсэн: 2170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.42.xxx [202.70.42.xxx] 2015-10-06 12:15
bravo
202.170.71.xxx [202.170.71.xxx] 2015-10-06 11:13
цэргийн олимп л юм бол ганцхан Алдар гээд байхгүй бусад цэргийн нийгэмлэгүүд Хилчин, Аврагч гээд хороодод байгаа хүчтэй тамирчдыг оролцуулах ёстой ш дээ. Тэгвэл илүү их амжилт гаргана шүү дээ. Алдар гээд явцуураад байвал явцгүй л дээ....
202.55.184.xxx [202.55.184.xxx] 2015-10-06 11:02
amjilt husie, aldariinhandaa

Бидэнтэй нэгдээрэй