
Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаярын тушаалаар Очирбатын Хадбаатарыг Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгчөөр томилжээ. Өмнө нь уг албан тушаалыг УИХ-ын гишүүн Я.Санжмятав хашиж байсан юм.
О.Хадбаатар нь Хөвсгөл аймгийн шатрын холбооны тэргүүнээр долоон жил ажиллаж байгаа бөгөөд Монголын шатрын холбооны баруун бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгч, Хөвсгөл аймагт Дэлхийн шатрын холбооны "CIS" зөвлөлийн "Шатрын хөтөлбөр"-ийг хариуцан хэрэгжүүлж байгаа хүн юм.
Тэрбээр Хөвсгөл аймгийн прокурорын газар ажилладаг хурандаа, шатрын “Спортын мастер" цолтой.
Шатрын холбооны дэд ерөнхийлөгчөөр О.Хадбаатарыг томилов | ||
Үзсэн: 630 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.