
Өнгөрсөн бямба гарагт талбай дээрээ Саутхэмптонд 3:1 харьцаатай хожигдсон Жозе Моурино болон түүний багийнханд Челси клуб итгэж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.
Премьер лигийн өнгөрсөн улирлын аваргууд энэ улиралд 8 тойргийн дараах байдлаар хүснэгтийн 16-д бичигдсэн тааруухан үзүүлэлттэй байгаа.
Челсигийн удирдлагууд “Клубын зүгээс Жозег үргэлжлүүлэн бүх талаар дэмжинэ гэдгээ мэдэгдэж байна. Түүний хэлж байсанчлан тоглолтын үр дүн тийм ч хангалттай биш байгаа бөгөөд багийн гүйцэтгэл сайжрах хэрэгтэй байгаа. Гэхдээ бидэнд энэ улирлын үр дүнг эргүүлж чадах зөв менежер байгаа гэдэгт итгэлтэй байгаа" гэжээ.
Челси Жозе Моуриног бүх талаар дэмжинэ гэв | ||
Үзсэн: 1517 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.