
Турк улсын Самсун хотноо өнгөрөгч есдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болсон Пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилт гаргажээ. Тодруулбал, тэмцээний К42 ангиллын 61 кг-д оролцсон Г.Болор-Эрдэнэ алтан медаль, О.Энхтүвшинзаяа хүрэл медаль, К42 ангиллын 61 кг-д оролцсон Б.Шинэбаяр мөнгөн медаль хүртсэн байна.
Мөн есдүгээр сарын 26-наас энэ сарын 03-ны өдрүүдэд зохиогдсон Тэргэнцэртэй болон тайралттай иргэдийн дэлхийн наадмын Пара таеквондогийн тэмцээний К42 ангиллын 61 кг-д оролцсон О.Энхтүвшинзаяа хүрэл медаль, К42 ангиллын 61 кг-д оролцсон Б.Шинэбаяр хүрэл медаль, 75 кг-д Г.Анхбаяр хүрэл медаль, К43 ангилалын 61 кг-д Ц.Даваачулуу мөнгөн медаль хүртсэн ажээ.
Дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргасан дээрх тамирчдыг өчигдөр Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар өчигдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрбээр тамирчидтай уулзах үеэрээ “Манай ардчилсан Ерөнхийлөгч спортынхоныг маш сайн дэмждэг. Спортын салбарт таван зарлиг гаргасан бөгөөд хамгийн сүүлд багийн спортыг дэмжих байсан. Пара таеквондогийн төрөл олимпид орсон учраас манай яам бодлогоороо дэмжих ажиллах болно” гэдгээ уламжилсан байна.
Манай пара таеквондочид дэлхийн аваргад амжилттай оролцжээ | ||
Үзсэн: 738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.