Шууд Chart

Цэргийн Олимпоос байт харвааны тамирчид алтан медаль хүртлээ

2015-10-07 16:50:24

Дэлхийн цэргийн спортын холбоо буюу /CISM/-ноос зохион байгуулдаг Дэлхийн цэргийн спортын зургадугаар тоглолт БНСУ-д амжилттай болж байна. Тус тэмцээнд манай улсаас Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчид амжилттай оролцож байна.

Хамгийн сүүлд байт харвааны төрлөөр оролцсон эрэгтэй, эмэгтэй холимог багийн тамирчид алтан медаль хүртлээ. Одоогоор жүдо бөхийн эрэгтэй баг тамирчид мөнгөн медаль, жүдо бөхийн Олон Улсын хэмжээний мастер А.Батсуурь мөнгөн медаль хүртээд байна. А.Батсуурийн хувьд багийн болон хувийн амжилтаар хос мөнгөн медалийн эзэн боллоо.

Мөн жүдо бөхөөр Х.Цогтгэрэл хүрэл медаль хүртсэн бол дугуйн төрлөөр оролцсон тамирчин маань тавдугаар байр, жүдо бөхийн таван тамирчин мөн адил тавдугаар байрт шалгарчээ. Өнөөдрийн байдлаар чөлөөт бөх, буудлагын тэмцээнүүд үргэлжилж байна. Баг тамирчдыг ахалж Батлан хамгаалахын сайд А.Баттөр болон "Алдар" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр нар ажиллаж байна.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооноос Бээжин-2008 зуны олимпийн их наадмын мөнгөн медальт, Дэлхийн цэргийн аварга шалгаруулах тэмцээний багийн алт, мөнгөн медальт Монголын Улсын Хөдөлмөрийн Баатар, гавъяат тамирчин хошууч О.Гүндэгмаа, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга Монгол Улсын Гавъяат тамирчин С.Цэрэнчимэд тэргүүтэй 70 гаруй  тамирчид оролцож байна.


Цэргийн Олимпоос байт харвааны тамирчид алтан медаль хүртлээ  
Үзсэн: 1058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-07 17:21
Тэгээд байт харваагийн хэн гэдэг тамирчин алтан медаль авсан юм бэ? Мэдээлэл өгөх гэж байгаа юм наадахаа хүнд ойлгомжтой бичээч. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичихдээ яадаг юм. Эрүүл юм уу, согтуу юм уу??

Бидэнтэй нэгдээрэй