
Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын ордны урд талд Олимп, Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга Гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсны дурсгалд зориулж, үйл хэрэг алдар гавъяаг нь хойч үедээ мөнхжүүлэн үлдээх зорилгоор дурсгалын хөшөөг нь сүндэрлүүлэх гэж байна. Уг арга хэмжээнд зориулсан Олон Улсын чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 24-ний өдөр болох юм. Тус тэмцээнд Монгол Улсын чөлөөт бөхийн шилдэг тамирчид, ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны баг тамирчид оролцох аж. Тамирчид эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр жинд тус тус өрсөлдөж, хурд хүч авхаалж самбаагаа сорих гэж байна.
Д.Оюунболд агсны хөшөөний нээлтэд зориулсан чөлөөт бөхийн тэмцээн болно | ||
Үзсэн: 684 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.