
Нийслэлийн ИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан билээ. Налайх хотын Захирагчаар тус дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаан сонгогдсон юм.
Харин Багануур хотын Захирагчийн сонгууль 10 дугаар сарын 18-ны өдөр буюу ням гарагт болох бөгөөд Ш.Отгонбаяр, Н.Тавинбэх, Б.Ганбаатар, Ц.Цогбаяр нар бие даан нэр дэвшиж байна. Сонгуулийн санал хураалт тухайн өдрийн 07:00-22:00 цагийн хооронд үргэлжлэх тул иргэдийг харьяа хороон дээрээ очиж сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна.
Багануур хотын Захирагчийн сонгууль ням гарагт болно | ||
Үзсэн: 479 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.