
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2015 оны аравдугаар сарын 16-нд болж болж, хуралдаанаар Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилга байгууламжийг актлаж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргалаа.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн III хороонд байрлах Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, XIII хороонд байрлах 14 дүгээр дунд сургууль, Хан-Уул дүүргийн XI хороонд байрлах 32 дугаар дунд сургууль, Баянгол дүүргийн IV хороонд байрлах 38 дугаар сургуулийн “А” байр, Чингэлтэй дүүргийн V хороонд байрлах XVIII цэцэрлэгийн байрыг тус тус акталлаа. Эдгээр актлагдлагдсан барилгуудыг концессийн гэрээгээр шинээр өргөтгөн барих юм байна. Мөн “Багачууд хүнс” НӨҮГ-ын балансад бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн XIII хороонд байрлах харуул, халаалтын нийт 1 097 900 төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 4 барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргав.
Зарим сургууль, цэцэрлэгийн байрыг актлав | ||
Үзсэн: 634 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.