
Парисын "Их Дуулга"-ын эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг алтан медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Туркийн бөхийг юүко үнэлгээгээр ялаад хэсгийн аваргын төлөө Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Галбадрахын Отгонцэцэгийг даралтаар юүко үнэлгээ аван хожсон байна.
Улмаар хагас шигшээд Украйны Мариана Чернякийг даралтаар цэвэр ялсан бол аваргын төлөө Чарлин ван Сникийг сууж үүрэн юүко үнэлгээ авч хожжээ. Ингэснээр тэрбээр Парисын "Их дуулга"-аас дөрвөн жил дараалан медаль хүртэж байгаа бөгөөд анхны алтан медалиа авсан байна. Тэрбээр өмнө Парисаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байсан юм.
М.Уранцэцэг Парисын "Их Дуулга"-д түрүүллээ | ||
Үзсэн: 625 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.