Шууд Chart

“Их нүүдэл” шатрын тэмцээн боллоо

2015-10-19 16:55:55

Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг шатрын спортоор хичээллүүлж оюуны чадамжийг нь  дээшлүүлэх, тоглох ур чадварыг нээн илрүүлэх, шатрын спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор жил бүрийн намар уламжлал болгон “Их нүүдэл” шатрын тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ удаагийн өсвөрийн аварга шалгаруулах “Их нүүдэл” тэмцээн өчигдөр 75 дугаар сургууль дээр боллоо. Тэмцээнд ерөнхий боловсролын 12 сургуулийн  1-12 дугаар ангийн 288 сурагч оролцжээ. Багийн дүнгээр С.Цэцэгмаа багштай 52 дугаар сургууль нэгдүгээр байр эзэлсэн бол  Ж.Эрдэнэмандал, н.Эрдэнэсүх багштай 115 дугаар сургууль хоёрдугаар байр, Ц.Батчулуун,Т.Отгонбаяр багштай БУЦС гуравдугаар байрт шалгарч медаль, өргөмжлөлөөр шагнуулсан байна.

 


“Их нүүдэл” шатрын тэмцээн боллоо   
Үзсэн: 627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй