Шууд Chart

Нарны замыг 19-р хорооллын замтай холбох нүхэн гарц ашиглалтад орлоо

2015-10-19 17:50:04

Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км авто зам, төмөрбетон гүүр, төмөр зам доогуур нарны замтай холбогдсон нүхэн гарц ашиглалтад орлоо. Энэхүү зам ашиглалтад орсноор Нарны зам болон Дунд голын замд ирэх ачаалал 800 маш/цаг, 19-р хорооллын арын замын ачаалал 20-30 хувиар буурна гэж албаныхан үзэж байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн хэсэгт тээврийн хэрэгсэл явах гол замуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, хотын баруун хэсгийн замын хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлснээр төвийн хэсгийн авто машины хөдөлгөөний ачааллыг бууруулна гэж тооцоолж байна.

Шинээр барьсан 1.5 км замын зорчих хэсэг нь 7м өргөн, 2 эгнээтэй бөгөөд 1.5м явган хүний зам, 0.5м ногоон байгууламжтай, зам дагуу бүрэн гэрэлтүүлэгтэйгээс гадна 3м өргөн дугуйн замтай. Мөн төмөр зам доогуурх нүхэн гарц нь жижиг тэрэг явахад зориулагдсан бөгөөд 2.5м өндөртэй, 4м өргөнтэй хос 2 эгнээтэй 22 м урттай юм байна.


Нарны замыг 19-р хорооллын замтай холбох нүхэн гарц ашиглалтад орлоо  
Үзсэн: 862 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-10-19 20:40
нарны замын нэвтрэх чадварт саад болсон бодлоггүй ажил болсон байна лээ. өөрөөр хэлбэл нарны замын баруун тийш урсгал гүүрний наана түгжирдэг болсон
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-10-19 18:22
Шарга морьт зусланд цэвэр агаарт шалнаасаа халдаг, халуун хүйтэн устай, 00 душтэй, харуул хамгаалалттай,машины зогсоол дулаан гражтай, цэвэр тохилог 1-2 өрөө байруудыг 6 сарын хугацаагаар түрээслүүлнэ.утас: 99118457

Бидэнтэй нэгдээрэй