Шууд Chart

Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих талаар хэлэлцэв

2015-10-20 09:44:05

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байна.  

Төслийн нэгдүгээр үе шатны нарийвчилсан зураг төслийг хийх, тендерийн баримт бичгийг бэлтгэх, барилгын ажлын хяналт гүйцэтгэх Зөвлөх үйлчилгээний ажлыг БНСУ-н Духва инженеринг компани гүйцэтгэж байгаа бөгөөд 2015 оны долоодугаар сараас хойш хийж гүйцэтгэсэн эхлэлийн тайлангийн ажлаар анхны хэлэлцүүлгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон төсөл хэрэгжүүлэх нэгжүүд хамтран зохион байгууллаа.

Уг хуралд мэргэжлийн чиг үүргийн яам, агентлагуудын төлөөлөл оролцож, эхлэлийн тайлантай холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон юм.

Уулзалтаар 2016 оны хоёрдугаар улиралд барилгын ажлыг эхлүүлэхээр талууд санал нэгдэж одоо хийж буй зураг, төслийн судалгааны ажил, байр зүйн зураглал, трас тогтоох ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөны ажлын даалгаврыг батлах зэрэг ажлуудыг 2015 онд багтаан гүйцэтгэхээр зөвшилцөв. 

Эхлэлийн тайлангаар танилцуулж буй төлөвлөлтийн шийдлүүдийг ажил хэрэг болгоход нийслэлийн холбогдох байгууллагууд бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2016  оны дөрөвдүгээр сард эхлүүлнэ.


Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих талаар хэлэлцэв  
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй