Шууд Chart

Ахмад настнуудад автобусны цахим төлбөрийн карт олгох журам батлагдлаа

2015-10-23 10:52:22

НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар  нийслэлийн тээврийн цахим төлбөрөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталлаа. Түүний дотор Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам багтсан байна.

Тодруулбал, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”-ын төслийн хувьд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө, өөрсдөө ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол итгэмжлэгдсэн төлөөлөгч нь суугаа Хорооны байранд ирж  нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих” Цахим төлбөрийн карт” захиалж, мэдүүлэг бөглөх бөгөөд картаа өөрийн биеэр хүлээн авна. 

Захиалга өгч буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэтгэврийн дэвтэр, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхтэй байна гэсэн байна. Түүнчлэн Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих “Цахим төлбөрийн карт” олгох үйл ажиллагааг Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газар Хорооны Засаг дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлэхээр тусгажээ.


Ахмад настнуудад автобусны цахим төлбөрийн карт олгох журам батлагдлаа  
Үзсэн: 5471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-01-02 11:39
4 хүүхэдтэй учир 50 насандаа тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй ахмадын карт авч болох уу.
Зочин [202.21.106.xxx] 2018-09-18 07:51
Ахмадууд билет хаанахс авах юм бэ. Хорро өгөхөө больсон юм бна
зо [122.201.24.xxx] 2017-07-18 19:10
2 жил өнгөрлөө хөдөөгийн ахмадууд хүлээцтэй л юмдаа зайлуул

Бидэнтэй нэгдээрэй