Шууд Chart

Хотын төв номын санд 240 гаруй ном хандивлав

2015-10-26 12:24:46

Нийслэлийн 376 жилийн ой, Улаанбаатар хотын төв номын сан үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатарчууд уншиж байна” ном хандивлах нэг сарын аяныг зохион байгуулж байна.

Энэхүү аяныг Сүхбаатар дүүргийн Залуучуудлын холбооноос санаачилсан бөгөөд НИТХ-аас  аяныг дэмжиж хамтран оролцож байгаа юм.
“Улаанбаатарчууд уншиж байна” аяны хүрээнд өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Ажлын албанаас Улаанбаатар хотын төв номын санд 249 ширхэг ном хандивлалаа.  Эдгээр номуудын 140 гаруйг нь НИТХ-ын дарга Д.Баттулга бэлэглэж байгаа юм байна. “Улаанбаатарчууд уншиж байна” аян 11 дүгээр сарын 07 хүртэл нийслэл хот даяар үргэлжилнэ.


Хотын төв номын санд 240 гаруй ном хандивлав  
Үзсэн: 277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй