Шууд Chart

Нийслэлийн орон сууцны корпорацийн удирдах зөвлөлийн гишүүдийг томиллоо

2015-10-26 13:42:24

Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах, орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор "Нийслэлийн орон сууцны корпораци" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 136 дугаар тогтоолоор байгуулж, дүрмийг баталсан юм. Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 24-нд болсон хуралдаанаар Нийслэлийн орон сууцны корпорацийн  удирдах зөвлөлийн гишүүдийг томиллоо.   Удирдах зөвлөлийн гишүүнээр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Отгонбаяр С.Очирбат Ц,Одонтунгалаг, Н.Баяраа, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч Т.Энхтуяа, Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.Одбаяр нарыг томилов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Нийслэлийн орон сууцны корпорацийн удирдах зөвлөлийн гишүүдийг томиллоо  
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй