Шууд Chart

Нийслэлийн иргэдэд шагнал гардууллаа

2015-10-28 11:39:12

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэн, төр захиргааны ажлыг боловсронгуй болгох, иргэдийн амгалан тайван, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж буй нийслэлийн 30 иргэнд Нийслэлийн ИТХ-ын Хүндэт үнэмлэх, Хүндэт өргөмжлөл, Хүндэт тэмдэг, Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг” шагналаар тус тус шагналаа. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд  нар гардуулж, баяр хүргэлээ. Шагнал гардуулах үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Юуны өмнө та бүхэнд нийслэлийн 376 жилийн ойн баярын мэнд хүргэе. Нийслэлийнхээ хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулж, ажилласан салбартаа амжилт гаргаж буй та бүхэнд нийслэлчүүд, нийслэлийн удирдлагуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал дэвшүүлье” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Нийслэлийн иргэдэд шагнал гардууллаа  
Үзсэн: 479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй