Шууд Chart

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих байршлын зурвас газарт орсон иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олговор олгоно

2015-11-02 09:35:41

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/848 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-аар баталсан Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын газарт орсон иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хөрөнгийн хэмжээг баталлаа.

Иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 456 сая 801мянган төгрөгийг 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт тус тус даалгав.
 
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч  С.Очирбат нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ БАЙРШЛЫН ЗУРВАС ГАЗАРТ ОРСОН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 23 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД
ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ
 
д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр Хаяг хашааны дугаар Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Сургууль, цэцэрлэгийн барилгын газарт орсон газрын үнэлгээ Эдэлбэрийн хэлбэр Кадастрын зураглалын үнэ Нийт /төг/
Үл хөдлөх хөрөнгө Эд хөрөнгө Хэмжээ /м2/ Үнэ /төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8 9
1 Лхагва Бямбадорж БГД 23 дугаар хороо Зүүн ард аюуш 15-411 тоот 73 841 326 2 678 674 420 м2 18 480 000 Өмчилсөн - 95 000 000
2 Өлзийбүрэн Тайванхүү БГД 23 дугаар хороо Зүүн ард аюуш 10-305 тоот 63 867 137 10 820 863 348 м2 15 312 000 Өмчилсөн - 90 000 000
3 Амгалан Идэрчулуун БГД 23 дугаар хороо Зүүн ард аюуш 10-301 тоот 35 813 697 4 166 303 455 м2 20 020 000 Өмчилсөн - 60 000 000
4 Лувсандагва Лхагвадорж БГД 23 дугаар хороо Зүүн ард аюуш 10-302 36 465 913 5 607 964 312 м2 13 728 000 Өмчилсөн - 55 801 877
5 Энхтайван Ууганбаатар БГД 23 дугаар хороо Зүүн ард аюуш 10-304а 35 428 000 4 300 000 188 м2 8 272 000 Өмчилсөн - 48 000 000
6 Энхтайван Баасанхүү БГД 23 дугаар хороо Зүүн ард аюуш 10-304 61 357 000 647 000 409 м2 17 996 000 Өмчилсөн - 80 000 000
7 Энхтайван Отгонбаатар БГД 23 дугаар хороо Зүүн ард аюуш 11-339 7 004 849 579 151 464 м2 20 416 000 Өмчилсөн - 28 000 000
Нийт дүн-7             456 801 877
 

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих байршлын зурвас газарт орсон иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олговор олгоно  
Үзсэн: 287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй