Шууд Chart

Волейболын өсвөрийн УАШТ Говьсүмбэр аймагт болж байна

2015-11-02 15:53:47

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит волейболын өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Говьсүмбэр аймгийн Биеийн тамир спортын газарт эхэллээ. Энэ сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус  тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн эрэгтэй 36, эмэгтэй 39, нийт 75 багийн тамирчин өрсөлдөж байна.

15-16 насны өсвөрийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн жил  Дундговь аймагт болоход 41 багийн 450 гаруй тамирчин өрсөлдөж байсан байна. Хөвгүүдээс Мөнхбаяр дасгалжуулагчтай "Сэлэнгэ Номголжин" баг түрүүлж, Солонго дасгалжуулагчтай "Хасу мега старс", Ренцэн дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн багууд мөнгө, хүрэл медалийг хүртэж байжээ.

Харин охидын багуудаас алтан медалийг Өлзийхутаг дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн баг авсан бол М.Гаамаа дасгалжуулагчтай Дундговь аймаг, С.Дэлгэрмаа дасгалжуулагчтай ХХЕГ-ын "Хилчин" багууд мөнгө, хүрэл медалийг тус тус хүртэж байсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Волейболын өсвөрийн УАШТ Говьсүмбэр аймагт болж байна  
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй