Шууд Chart

Агнечка Радванска аваргын цомын эзэн боллоо

2015-11-02 16:39:06

Өнгөрөгч амралтын өдрүүдэд спортын олон сонирхолтой тоглолтууд болж өнгөрлөө. Сингапур улсад зохион байгуулагдаж байгаа эмэгтэйчүүдийн теннисний холбооны аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолт өчигдөр болж, шинэчлэгдсэн дэлхийн чансаагаар 5-д бичигдэх болсон Польшийн алдарт тамирчин Агнечка Радванска аваргын цомын эзэн болсон юм.

Аваргын төлөөх тоглолт Дэлхийд чансаагаараа 5-д бичигдэж байгаа Польшийн тамирчин Агнечка Радванска Чехийн теннисчин Петра Квитова нарын хооронд болсон юм. Тэд өмнө нь 8 удаа учраа тааран тоглож, 6-д нь Квитова ялж байсан туршлагатай ч энэ удаа тэрээр харамсалтай нь хожигдлоо. Тоглолтын эхний үед Польшийн теннисчин Радванска 6-2 харьцаатайгаар илүүрхсэн бол 2 дугаар үед Квитова тоглолтын санаачилгыг гартаа авч, хариу дамжуулалтыг сайн хийж гүйцэтгэснээр 4-6 харьцаатайгаар 2 дугаар үед ялалт байгууллаа.

Харин шийдвэрлэх 3 дугаар үед Радванска Квитова нар эн тэнцүүхэн ширүүн өрсөлдсөн хэдий ч тоглолтын эцэст Польшийн алдарт тамирчин 6-3 харьцаатайгаар Сингапурт зохиогдсон энэ тэмцээний аваргын цомыг хүртсэн юм. Агнечка Радванска энэ удаагийн тэмцээний цомын эзэн болсон нь түүний карьерийг өсгөөд зогсохгүй, оны эцсийн дэлхийн чансаад нэг байр урагшлан 5-д бичигдэж байна. Агнечка Радванскагийн дараагийн тэмцээн ирэх оны нэгдүгээр сарын 18-нд эхлэх Австралийн Мелбурн хотод эхлэх анхны Гранд Слам-ийн тэмцээн юм.

Харин багийн төрөлд Испанийн хос Гарбинь Мугурука, Карла Суарез Наварро, Швейцарын тамирчин Мартина Хингис, түүний хамтрагч Энэтхэгийн теннисийн Саниа Мирза нарын хооронд аваргын төлөөх тоглолж болж Мартина Хингис, Саниа Мирза нар  6-0, 6-3 харьцаатайгаар илт давуу хожиж багийн төрөлд аваргын цомын эзэн боллоо. Энэ ялалт нь өнгөрөгч 3 дугаар сараас хойш авсан 9 дэх ялалт байлаа. Тэд ийнхүү багийн төрөлд тасралтгүй 22 удаагийн ялалтаар өнгөрөгч баасан гарагт шинэчлэгдсэн дэлхийн чансаанд 1-т бичигдэх болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Агнечка Радванска аваргын цомын эзэн боллоо  
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй