
Катар улс 2022 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүтээн байгуулалтын ажилд оролцох 260 мянган цагаач ажилтанд зориулан 7 цогцолбор байгууламж барихаар төлөвлөсөн. Эдгээр цогцолборын эхнийх болох 70 мянган хүн оршин суух "Хөдөлмөрийн хот" өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Нийт 1.1 сая шоо/метр газар нутагтай тус хотод одоогоор Балба, Энэтхэг, Шри-Ланка болон бусад улсаас ирсэн цагаач ажилчид амьдарч байна. Дэлгүүр, худалдааны төв, кино театр гээд хүний хэрэгцээнд шаардлагатай бүх зүйлийг тус хотод төлөвлөн, байгуулжээ. Одоо цагаач ажилчдад зориулсан зургаан ийм цогцолбор баригдах бөгөөд зөвхөн энэ хотыг барихад 825 сая америк доллар зарцуулсан байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа энэ хотыг цагаач ажилчдын хот хэвээр үлдээж, цагаач ажилчид хөдөлмөр эрхлэх нөхцөл бололцоог хангана гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдээд байна.
Катар дахь цагаач ажилчдын эрхийн асуудал олон улсын анхаарлыг багагүй татаж байгаа сэдэв юм. Өнгөрөгч зургаадугаар сард Олон улсын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Дэлхийн аваргын цомын тэмцээний бэлтгэл ажлын үеэр 1500 гаруй цагаач ажилчид амь эрсэдсэн гэж мэдэгдэн, шуугиан дэгдээж байсан. Тиймээс энэ цогцолбор байгууламжийг цагаач ажилчдын эрхийг хамгаалах асуудалтай холбон хэрэгжүүлж байгаа үе шаттай ажлын нэг хэсэг хэмээн нутгийн эрх баригчид тайлбарлаж байна.
Катарт "Хөдөлмөрийн хот" нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 603 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.