
Барселона клубээс тус багийн гишүүдийн гаргасан энэ зохисгүй үйлдэлд уучлал гуйж байгаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Тодруулбал, Европийн лигийн аварга Барселона клубийнхэн Испанийн Гетафе клубтэй тоглож 2-0 харьцаатайгаар хожсоныхоо дараа Барселона багийн хэд хэдэн тоглогчид Халловен буюу сүнсний баярын хувцас өмсөн хэвлэлийн бага хуралд оролцсон байна.
Барселона клубын хэд хэдэн гишүүд мангасын дүрстэй хувцас болон баг зүүж, хурлын танхимд Гетафе клубийн довтлогч Виктор Родригозийг даган орж иржээ. Энэ үйл явдлаас болж хэвлэлийн бага хурал тасалдсан байна. Гетафе клубийн тамирчид тэднийг ямар ч санаа зовсон шинжгүй, өөрсдийгөө гэм хийсэн гэж бодохгүй байгаад нь дургүйцэж байгаагаа илэрхийлж байлаа.
"Барселона" зохисгүй үйлдэлдээ уучлал гуйлаа | ||
Үзсэн: 509 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.